Сэтгэлийн ганганаа | |
Хамаг бүхэн сэрүүн байхад Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:07 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хамаг бүхэн сэрүүн байхад
Хөршийн цонх гэрэлтэй байхад Хөгжим дээр хангинаж байхад Хөлчүү эр орилж явахад Хөөе чи унтаарай гэх юм Ээж аяга угааж зогсоход Эгч ном уншиж суухад Эмээ эрхээ эргүүлж хэвтэхэд Эрт унтаарай хүү минь гэх юм Хамаг бүхэн сэрүүн байхад Харин намайг л унтуулах гэх юм Дайснаа дарсан баатар болох гэдэг юм Дандаа л эрт унт гэх юм Өглөө намайг сэрээх гэдэг Үнээ саахаас ч хэцүү гэх юм Үүрэглэсэн намайг сэрээх гэдэг Үүрч явахаас ч хүнд гэлц... Халуун бороо Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:05 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Халуун бороо
Хаврын бороог Халуун гэнэ Үндэстэй бүхнийг Үржүүлдэг гэнэ Хаврын бороо Халуун юм гэж үү Ээх нар шиг Илчтэй юм гэж үү Оньсого адил Бодол сорьсон Томчуудын яриа Тун сонин шүү ... , Бодол Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:03 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Бодол
Нарантай би Уралдан уралдан Найзаасаа би Түрүүлнэ түрүүлнэ Наран минь Гоморхоно гоморхоно Надад ч бас гомдоно Тэгэхээр би Хүлээнэ хүлээнэ Тэмцээнд хоёулаа Түрүүлнэ ,баярлана Болжмор Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:02 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Болжмор
Үүрийн гэгээнээр Шулганаж босдог Өдөржин хажуугаар Бондгонож өнждөг Өөдөсхөн болжмор Өхөөрдөм шувуу Хүүхэд бидний Хүндтэй шувуу Н ОдонхүүЭэж Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:00 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ээж
Ээжийг ирээгүй байхад Эль хуль байдаг манайх Эрт ирсэн ч аав маань Энд тэнд зогсож холхидог Унтаа ах муур шиг цагираглаж Уйланхай эгч ном шагайж сууна Гал тогоо чив чимээгүй Гарсан орсонч дув дуугай Усны дусал дуслах нь хүртэл Уйтгарыг улам нэмэгдүүлдэг юм Хөлийн чимээ өгсөх андашгүй Хөөр баяр зэрэгцэх барагдашгүй Цагираглаж хэвтсэн ах хэдийн Цамцаа өмсөөд үүд рүү гүйнэ Цаанаа л нэг эгч баяртай Жингэнсэн ая амандаа аялна Холхиж ядсан аав Хойморт очоод тухалн... Халбаган навч Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:58 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8) .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Халбаган навч
Амгалан улиас мөчрөө гөвж Амны халбага модноос унана Шажигнасан жижиг халбаганууд Шалаар биш газраар хөглөрнө Гудамжаар хийссэн тэдийг Гурван өвөө шүүрдэв Хашаанд оруулсан халбагыг Хар ямаа хивэв Навчис навчис надад Нарийхан иштэй халбага харагддаг Халбагаар бид иддэг байтал Харин ямаа түүнийг идэх юм Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан... Бүжигчин салхи Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:57 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүжигчин салхи
Эрчилсэн тоос Гэв гэнэт бослоо Эргэсэн салхи Гэрийн гадуур өнгөрлөө Тойрон эргэсээр Толгод даван одлоо Исгэрэх салхи Ингэж бүжиглэдэг байх нээ Н ОдонхүүОдод Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:56 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Одод
Шөнийн тэнгэрт Одод гялалзана Ширтээд суумаар Надад санагдана Том бага Хэмжээтэй одод Тод бүдэг Гэрэлтэй одод Найз биднийг Нааш ир гэж Алс тэртээгээс Анивчин дуудна Шөнийн тэнгэрийн Шигтгээ гоёл Бүх оддыг Ажих дуртай би Бүслүүргүй сансарт Аялах хүсэлтэй би Н Одонхүү... Үүл Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:55 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үүл
Уулын оройд Үүл буужээ Эцэж ядраад Энд хонов уу Өглөө нарнаар Өөдөө хөөрлөө Амарч хоноод Аяндаа гарав уу Аадрын үүл Амардаг байх Уулын оройд Унтдаг байх Н ОдонхүүЗургаан сар Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
19:46 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос Зургаан сар Алсын ууланд Хөхөө донгодно Алаг цэцгэнд Эрвээхэй эргэлдэн Зуны эхэн Зургаан сар Хүүхдийн баяртай Хөтөлцөн ирлээ хүүхдийн зохиолч Н Одонхүү |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |