Сэтгэлийн ганганаа | |
Эр хүн уул хоёр
21:19
,
2011-04-02
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Эр хүн уул хоёрСүүтэй газраасаа тэнгэр мөрлөн өндийсөн Сүлжсэн гэрэл дунд зулай цайран дүнхийсэн Хормой бэлд нь хонины хүүхэд уралдаж тоглосон Хоёр мөрөн дээр нь нар, сар ургаж, жаргасан Дүнжгэрхэн Дөлөн цэнхэр уул мину! Эрээн хорвоог сэтгэлдээ багтааж Ээлжлэх зууны цувааг ухаанаараа холбосон Дэлхийн заяаг хайраараа өлгийдөн тэвэрч Дээлийнхээ тоосыг хүлгийнхээ салхиар гөвсөн Ханагархан Ханийн түшээ эр мину! Эрэг, элэг ижилхэн эмтэрдэг ч Эр хүн, уул адилхан өтөлдөг ч Хоёр биенийхээ шархыг битүүлэн нөхөлцөж Хорвоог нөмөрлөн ханхайлцаж байх юм Алга дарамхан газар нь ч утгаар ширээсэн нэр Асга хад нь ч дуугаар уяатай уяанга Уул гэдэг тэр чигээрээ халуун амь! Удамт дээдсээс дархалсан онгон шүтээн! Ухааных нь насыг хэмжих хязгааргүй Учрах замынх нь хүзүүг болзох аргагүй Эр хүн гэдэг ясан ургийн мөнхийн хүй! Эгэл бие нь тэр чигээрээ хийморийн дарцаг! Хормой бэлд нь хонины хүүхэд уралдаж тоглосон Хоёр мөрөн дээр бь нар, сар ургаж, жаргасан Дүнхийсэн есөн эрдэнийнхээ Дөрвөн улирал дээр хүлгээ сольж, эр хүн мордох юм Дэлхийн заяаг хайраараа өлгийдөн тэвэрч Дээлийнхээ тоосыг хүлгийнхээ салхиар гөвөн Ухаа зодогт хүдэр эрийнхээ Уртын дууг түрэн, уулс ургах юм. 1988.1996он Яруу найрагч Ш.Цэдэндooд Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 122 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |