Сэтгэлийн ганганаа

Үнэндээ би гэр амьтай

          Үнэндээ би гэр амьтай
Намайг гэр амьтай гэж
Найзууд наадаж хэлдэг
Үнэндээ би гэр амьтай
Өөдөсхөн үрийнхээ инээдэнд амьтай
Хүн шиг ханийнхаа хайранд яардаг
Хүлээсэн сэтгэлийг нь амраах гэж яардаг
Өргөөнийхөө хоймрыг дүүргэх гэж яардаг
Өвгөдийнхөө ерөөлийг дагах гэж яардаг аа!
Үдэлмээр айл олон байлаа ч
Үнсмээр бүсгүй тосож учирлаа ч
Дарсны бөглөө мултарч таарлаа ч
Далай жаргалтай гэрээдээ алхдаг аа!
Нүгэл төөрүүлсэн ханийн минь
Нүд хүртэл гэгээтэй угтдаг
Хов живгүй дулаахан ярианд
Холын гийчин ч бүлээцэж тухалдаг аа!
Үүрийн гэгээтэй цай дэвэрч
Өглөөний нартай цацал цацар ч
Манангүй харгуй үүднээс шаргалтахад
Манайд Хорвоо цайлдаг аа!
Намайг гэр амьтай гэж
Найзууд наадаж хэлдэг ээ
Үнэндээ би гэр амьтай
Өөрийнхөө жаргалаас зугатаах  дургуй ээ!
   2007.1.22      Ж,Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 93 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax