Сэтгэлийн ганганаа

Зуны зураг

                             Зуны зураг
Зулзаган шинэсний үнэртэй нар. магнайнаас урсахад
Зунгаг сэвээгүй салхи дэвсэн унага зэлнээ унтана
Зуугуул зэрэглээ зангидсан давхраа нүдэн цээнээгийн
Зуудаг банхар сүүдэр халуусган дэн дун аахилна
Олдогносон тугал аргамжааны гадсаа суга татна
Ойж буусан айраг тагнайн загатнаа үргээнэ
Цэргээс ирсэн залуугийн харц цээнэгийн энгэр тэмтэрнэ
Цэвэр хайраар бүсгүй  цэнхэр тэрлэг эмжинэ
Адуу мал тойрмын толионд дугуй хээ татлахад
Ацан сүүлтэй хараацай дээврийн сүүдэр залгилна
Хэдэн сайхан морь уяаны хэц хөглөхөд
Хээ шиг таарсан сэтгэлийн нууц учиг тайлагдана
Алиахан болжимор, айлын тогоотой өрөм цоолно.
Амьдаа нар сүргийн бэлчээрт хошин үгээр шоглолцоно.
Ороо борлонгийн дэлний салхинд , бүрх малгай хийснэ.
Охид төгөл дор үнсэлдэхэд, хөхнийх нь товч томорно
Дэрсний бор туулай,  халтар хаднаа дэлдэгнэнэ.
Дэлэн болгон саамшиж, нүнжиг дэлгэнэ.
Хэдэн цуудас даавуу, идээ манаж, элээ үргээхэд
Хэдэргэ өвөөтэй нэхий элдэн орны өмнүүр дуг хийнэ
Нар нарнаар өнгө нэмсэн бүсгүй залуусыг гижигдэнэ
Наадам наадмаар үнэ хадсан Түмэн эх уяачдыг гижигдэнэ
Мянга мянган жилийн түүх намтар, өвгөдийг гижигдэнэ
Манай нутгийн ногоон зун жаргал бүхнийг гижигдэнэ
      1992он            Ж.Раднаадаргиа


Сэтгэгдэл үлдээх

зуны зураг

11:22 , 2013-04-03 .. Бичсэн: батчимэг (зочин)
би танд маш их талархаж байна ийм сайхан шүлэг зохиосо зохиолч танд баяр хүргэе

{ Сүүлийн хуудас } { 90 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax