Сэтгэлийн ганганаа | |
Зэрэглээ
19:15
,
2011-04-29
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Зэрэглээ Тэнгэрээс ижий минь Аргал түүгээд ирэв. Тэрлэгнийх нь хормой дээр Унага тоглоод ирэв Ширээ атны бөх Зогдор дороо цаашлав Шивээ тойрмын хун Зүлгэн дээр суугаад наашлав Үйлээ таниагүй Цэрмаа Ухаа дүүрэн инээдтэй холдов Үүдээ дэлгэсэн гэр нь Ухаан дүүргэсэн гэгээтэй ойртов Зэлэнд номхроогүй унага Зээрийн тоостой хулжив Садан хоёр уул Саахалтын хонь нийлүүлэв Хувилгаан шидтэй хавар Ганган жороо галгив Хавьсах араншингийнх нь очноос Галзуу дүнсээ асаав Учиг учиг нь алдар ч Хөөрцөглөж тоглосон нутгаа Урмаараа хайрлан шүлэглэхэд Хүүхдийн үнэр сэнхийв 1992 он Ж.Раднаадаргиа Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 88 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |