Сэтгэлийн ганганаа

Нутгийнхаа агаарт явна

Нутгийнхаа агаарт явна
Агаар сайхан байна
Онгоц өндөөр ниснээ гэж
Архангайд ирээд байна
Одоохон хүү нь очлоо гэж
Унаган нутаг ээж хоёртойгоо
Утсаар сая ярилаа гэж
Холбоон дээрээс ээж минь
Хоёр хөл газар хүрэхгүй шахам
Баярласандаа инээд алдан
Байдаг хурдаараа харьж яваа
Ээжийн урдаас дүү нар
Уралдан тосож оччихоод
Эхнийх нь гэрээдээ эргэж гүйхэд
Урдаас нь аав тосож байгаа
Утсаар ярьсан миний яриа
Ус нутгийнхнаар тарж байгаа
Наран дээр очоод ирж байгаа мэт л
Намайг тэд хүлээж байгаа
Алсын уулс зэрэглээн дунд
Тасарч нийлэн алхаж байгаа
Агаарйн хөлөг газардах зүг рүү
Тал талаасаа ирж яваа
Агаар сайхан байна
Онгоц өнөөдөр ниснээ гэж
Архангайд ирээд байна
Одоохон хүү нь очлоо гэж
Унасан нутаг ээж хоёртойгоо
Утсаар яриад гарлаа гэж
Хүн ард эх нутгийнхаа
Хүлээн тоссон сэтгэлд яарч
Ачаа хүнд ачийг нь
Алаг зүрхэндээ тээж явна
Өнгө цэнхэр уулсынхаа
Сүүдэргүй сүмбэр оргил дээгүүр
Өссөн агаар минь намайг тээн
Өргөн талд минь хүргэж явна
1973 он              Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 40 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax