Сэтгэлийн ганганаа | |
Алтаадын давааны арван гурван овооны домог
14:16
,
2011-06-12
.. Бичигдсэн:
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Алтаадын давааны арван гурван овооны домог Алтаадын даваа-тэнгэрийн даваа!Даваа өөд өгсөхөд Бодонгийн хамар чихэн дээр тачигнаж Бугын амьсгаа нүүрэн дээр пургина Давааны овоо-сэтгэлийн овоо! Дөрөө мултлахад Хангарьдтай голын овоогоо Ханан дугуй арван хоёр овоо тойрно Хушны самар алган дээр унана Хуруу түлэм рашаан хормой дор бургина Үүлний цагаан салхи магнай хага ташна Үрээхэн морины хөх мах чичирнэ Тэнгэр нь өндөр хангайн даваан дээр Тэрлэгэн дээл үрээ морьтой тэвдэж ирлээ Уулын хүү унаган хүлэг хоёрын Урт харгуйг л даган даган ирлээ Буурал хангайн домог гэдэг домог! Бууж тухлан сэтгэл задлахад Аврага могой хөвч чичрээн Амь цөлмөж рашаан ширгээхээр айсуй! Тэгтэл аянга тасхийж Тэнгэрийн Хангарьд сум шиг шунгинав Аюулт могойг зуу хуваан хаяад Алган дээр Амиа тавив аа! Алтаадын даваа- тэнгэрийн даваа Даваан дээрээс бууж явахад Өвгөн шинэсний торгон орой Үес үесхэн дөрөөн таваг зурна Алтаадын овоо-сэтгэлийн овоо! Мөргөөд буцаж явахад Монгол домгийн уран санаа Морин дээр дуу аялуулна 1984 он Ж.Раднаадаргиа
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 37 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |