Сэтгэлийн ганганаа | |
Өндөр унаа Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
21:16 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өндөр унаа
Сөх цасанд сөхөрдөггүй Сөөлжиж ердөө алхдаггүй Сиймхий завсраар багтдаггүй Сэрүүцэх гэхийг мэддэггүй Ус уухгүй уддаг Унаад явахад хурдалдаг Өөл их даадаг Сөгдөж намайг мордуулдаг Гүвээ толгод талыг туулж Гүрвэл могой мөлхөгчтэй цуг Говийн таксинд сууж үзлээ Гоё наран дор уралдаж үзлээ Явсан км гэж тоо хэлсэнгүй Янчаан мөнгө гэж надаас нэхсэнгүй Ямар нэртэйг нь мэдэхгүй тэр машин Янзтай өндөр унаа байсан т эрдэнэ баатар ...Баавгай Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
21:12 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Баавгай
Баавгай чадал тэнхээгээ Барин чангалж үзээд Бяр чадлаа гайхуулж Баахан амьтад цуглуулав Гартаа лууван барьсан Ганган чихтэй туулайгаас Олзыг нь авах гээд Огцом хөдлөөд гүйцсэнгүйд Хөлийн чадлыг муулж Хөөрцгөл амьтад шоолоход Атганд багтсан гараас Амьд мултарч чадвал Амтат балаа өгнө гэж Ам алдан мөрийцөв Шорооноос өөр тэнхэлгүй Шоргоолж гарч ирэн Баавгай саварт атгагдаж Базсан атганаас мултрахад Тамир дууссан өдрөөр Та нар таарлаа яах ав Талын өнгө сэврэхээр Таарах болоод буцав Үнэгүй олзонд амьтад Үнэрээр нь цуглаж найрлав ... Бяргүй хуруу Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
21:09 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Бяргүй хуруу
Халбага барилаа Хуруу даадаггүй Хачин юм бэ би гэдэг Ээжээр халбагадуулж Идсээр байгаад Эрүү ганцхан хөдөлдөг болж Хүүхдүүд харвал намайг шоолно Хуруундаа би бяр суулгая Том эр болсноо харуулан Тогоог нь өргөж ээждээ тусалъя т эрдэнэ баатар ...Мангаа Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
21:05 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Мангаа
Хаалганы завсраар Хадны мангаа Дөхөж ирнэ гээд Дахиж ирэх гээд Мангаа надруу Мацаж эхлэхэд Аав ээжээ Ах эгч дуудлаа Аль нь ч алга Бие чичрэн Бээвийн зогсохдоо Мангас айдгийг Мартсан болохоор Намайг сонгоод Надруу ирсэн нь Харваас занасан Харцыг нь үзээд Ном онд юу гэж Бичсэн байдгийг Ноцож бодоод Би саналаа Ахиад над руу Ирэх юм бол Номтой нөхөрлөж Сурсан болохоор Айдгийг нь мэдээд Би айхгүй Ном уншиж Чаддаг болохоор Намайг айлгаж Чи чадахгүй т эрдэнэ баатар ...Нойтон шувуу Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
21:01 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нойтон шувуу
Усны шувууд нойтон байдаг Угаасан нүүртэй дандаа нисдэг Хүйтэнд битгий гадаа нисээрэй Хөлдөнө шүү хоёр далавч чинь Цантай өвлөөр даараад байвал Цамц надаас авч өмсөөрэй Дүн өвлөөр усанд тоглохдоо Дан мөсөнд яаж сэлнэ дээ т эрдэнэ баатар ...Толгойн талх Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:57 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Толгойн талх
Толгойгоо яаж талхаар дүүргэхийг Тунгааж бодоод ер олдоггүй Ээжийн ирэхийг хүлээж тэсэлгүй Идсэн талхныхаа мөрийг мөшиглөө Зажилсан талх доошоо чигтээ Зам нь нэг л дээшээ биш ээ Яаж идсэн талх болохоор Яагаад толгойд ордог юм бол т эрдэнэ баатар ...Илжиг Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
20:41 , 2010-12-23 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Илжиг
Зөрүүд илжгийг явуулах гэж Зөндөө арга хэрэглээд Цаггүй өвс өгөн Цамаан занг хөдөлгөв Айлын хүүхдүүд харахад Арагшаа урагшаа харан Ав адилхан хоёулаа Амарч байгаа үзэгдлээ т эрдэнэ баатар Уйланхай Батаа Бичсэн:
Нар өвөртөлсөн уул
15:45 , 2010-12-22 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Уйланхай Батаа
Баавгай ичдэг нь Байгалийн жам Бат аагийн нойр нь Аавынх нь зан Уйланхай зантай Унтамхай Батаа Ном сурахаа Нойрондоо даатгав т эрдэнэ баатар Амбаагийн уургаАмбаагийн уургаХАЯА НИЙЛЭХ АЙЛЫН ХАВЧИГ АМБАА АХЫН ХУЙВ ГҮЙ УУРГАНД ХУРДАН ОРДГИЙГ СОНСООД ЗҮҮДЭНД ХААЯА ИРДЭГ ЗЭЭРД ЗҮСТЭЙ ДААГЫГАМБААГИЙН УУРГААР УУРГАЛЖАДУУНДАА АВЧИРЧ СУРГАЯ ДАА Т ЭРДЭНЭААТАР ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |