Сэтгэлийн ганганаа

Инжтэй бурхан

Инжтэй бурхан                       Хань с дулмаадаа
Үйлийг үргээж
Үнэнийг нялхрааж
Найрагч болсон заяа
Надад үүнийг л оноосон
Амрагийг минь
Раднаагийн эхнэр гэнэ
Ариун голомыг
Раднаадаргиа гуайнх гэнэ
Архайж дархайсан эрчүүдийг
Раднаагийн хүүд гэнэ
Инжтэй бурхан гэж
Эхнэрээ би хайрлана
Амраг чинийхээ
Алтанхан хэвлийд
Тав дахин амилжээ
Тавин сар тээлгэжээ хө
Амьдрал намайг
Аминаас чинь үрээр уяжээ
Хайр чамайг
Хөхнөөс чинь хурайгаар аргамжжээ
Ээж аав гэдэг
Энэ л тавиланг хэлдэг юм байна
дуурайсан ийм үнэг
дулмаа чамдаа өгьё дөө
Хар цагаан хэл ам
Сайхан айлд тогтдоггүй
Хоёр нэртэй нэг хүн
Цагаан сараар золгод...


Би чамдаа хайртай

Би чамдаа хайртай
Унаганыхаа нүдэнд хоёулаа эрхэльё
Уран гараа өгөн гүүн зэлрүүгээ гунхдаг
Уулынхаа нүдэн нуур шиг тормойсон
Уянгын цээнэн алчууртай дунжаа минь
Хайртай гэж халуун хацар дээр чинь
Уруулаараа нэг хэльё
Ханилъя гэж инээдийг чинь гэрэвштэл
Харцаараа нэг хэльё
далийн ягаан цэцэгний өнгө бүдэгрүүлж төрсөн
дасах аргадах сэтгэлийн өрх дэвүүлэн өссөн
дуучин удамтай танхи цагаан охин чи
дурлалын минь тэнгэрт жиргэсэн шувуухай
Санчигны чинь үсэээр оролдон намирсан
Салхийг чинь хөглөн байж хэльё
Санааны зөрөг дээр учирсан
Сайхан сайхан залуусаас харамлаж хэльё
Би чамдаа хайртай
Орчлонгийн ...


Анхны хайр

Анхны хайр
Од ирмэсэн үдийн намуунд
Олноос харамласан хайрандаа жаргаж
Хуурын эгшигт дэнжийн цэцэгнээ
Нуурын хун шиг цээж түшихуй
Нутгийн бүсгүйн бүрэгхэн зан
Нууц хайрынхаа уяанаас алдуурч
Энгэсэг будаггүй халуун уруул
Эр миний хацар шүргэв ээ
Салаа хархан гэзэг илбэхүй
Сарны туяа гар даган
Эрх хонгорын минь инээддтэй
Энгэр дээр сул асгарав аа
Зүүрмэглээгүй атлаа хайрандаа
Зүрх үнэгчлээд л
Зүүдэлгүй хорвоо жаргалд минь
Зүрх шиг үнэгчлээд л
Бүрэгхэн зангийн үнэнч хайр
Бүүвэйн дуу аялаад л
Бүх л шөнөжингөө сар жаргахгүй
Бүжин цочоохгүй суулаа л
Чиний хайр
Миний хайр
Ж Раднаадаргиа 1981

...


Шүлэг

Жив жив жиргэсэн болжмор
Нар залгилна
Жирвэс жирвэс татсан хөмсөг
Хайр залгилна
Борог түлхсэн бор үндэс
Бороо залгилна
Галтай ергөсөн гүйгүүл хүлэг
Ганганаа залгилна
Үелзсэн давалгаатай зэрэглээт тал
Үлгэр залгилна
Наждаа эдэлж  хөглөсөн   шүлэг
Нас залгилна
Ж Раднаадаргиа   2004 4  20


Шүлэг

Малгай өмсүүлсэн зэгэл салхи
Марзтай хондонд манарна
Малын мөртэй шаргал харгуй
Майхан шиг дэрвэнэ
Зэллэсэн шувуудын цуваанаас зүүгдэж
Намрын сүүлч далавчаа холгоно
Жихүүн амьсгалт хяруун дундаа
Нарны илч навчтай бээрнэ
Улаан залаат талын монгол
Нүүдлийн хөсгөө түүчээлнэ
Уяанган учигтай ардын дуу
Нүдгүй сэтгэлийн гуниг сэвнэ
Буудаад алсан шар халтар үнэг
Буданд шургаж цаашаа давхина
Бутарсан цастай хөх жавар
Буцсан нарнаас наашаа хатирна
Ж Раднаадаргиа
...


Говьд

Говьд
Гоёо таанны үнэр цоргисон солонгон говьд
Голио нөмрөг донгодож ардын үлгэр жаргаанам
Олон ихэс дээдсийн онгодын хүлэгтэй говьд
Очихын жаргал дундаа толгой эргэн төөрнөм
дөрвөн зүгээ алдаад сэрүүн зүүдэлж үзлээ
дөрөөгүй хүлэг ээ халаагаад зүүдээ шүлэглэж өрлөө
Жирэвгэр зэрэглээ залгилаад амны цангаа гарлаа
Жирэлзэх зээр тоолоод тоогоо алдаж хоцорно
Хайлмаг улаан нар намайг яг л дагаастай
Хадган цэнхэр тэнгэрээ атан тэмээд шүргээстэй
Сар зүүсэн заг санаан дотор ургаастай
Сайхан зантай говийхонд очихын хүсэл дэврээстэй
Хээтэй шаргал манхан хэлд орон шаргих юм
Хэнийг ч болов тосон хөлд о...


Орой нар

Орой нар
Орой нар
Олон адуу даган
Тэнгэр түлхэж
Малын тоос сүлэн жаргана
Тэнгэрийн хаяа
Ээжийн царай
Тэр чигээр нь зэсээр өнгөлнө
Уулын орой
Миний алга
Өвсний үндсэнд
Орой нар шингэх нь тэр ээ
Нар сайхан орлоо
Маргааш сайхан болноо гэж
Настангууд
Нарны туяаг сэтгэлдээ хадгална
Одны гэрэл
Тугал зэлнээ чагталж
Олойртой шөнө тооно даравч
Орой нар тулганд хононо
Ж Раднаадаргиа             1984
...


Хуртай зуны аялгуу

14:54 , 2011-05-14 .. Бичигдсэн: Аавын дуу .. Холбоос


Орхоны хүрхэрээ

Орхоны хүрхэрээ
Манарсан ус
Малгай хийсгэм салхи шидэлнэ
Дөхөх бүрий
Дүлийрэм их чимээ шидэлнэ
Орхоны хүрхэрээ
Ойж буун шаагьж хүрхэрнэ
Ороо ус
Орсон буур шиг шавж хүрхэрнэ
Ханан хаднаас
Харайж зэрэглээтэн намирна
Намираандаа
Нар самарч солонгорно
Солонгороондоо
Сонин хачин хээ татална
Татлаандаа
Танимхайрч нөхөрсөг шог татна
Элгэн хадыг
Эгшиглүүлж элээж хөөсөрнө
Эрэг хашлагаа
Эвдэж эвлүүлж хөвөлзөнө
Ус уралдаж
Урсгалаа сүлж цацарна
Уруул хүргэхэд
Уул гал амтагдана
Орхоны хүрхэрээ
Ойж буун шаагьж хүрхэрнэ
Ороо ус
Орсон буур шиг шавж хүрхэрнэ
1990 он   Ж.Раднаа даргиа
...


Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна

Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна
Ээжийг
Эрдэнэт улаан галаа бадраахад
Үнэгчлэн
Үүрэглэсэн хорвоо нүдээ нухална
Уул
Угалзан боргио хаялсан горхитойгоо
Урамдан
Улаан бухтай цуг айсуй
Тал
Долоон өнгийн цэцэгтэйгээ
Дэлгэрэн
Дэнж дээрээс хоньтой бэлчинэ
Аав
Адуун дундаасаа нар уургалахаар
Эр бор харцага-ыг
Исгэрэнхэн тэнгэр өргөж мордоно
Амар гуайн
Амин хайр намайг санаа алдуулдаг бэр
Үүлэн дээр
Үнээндээ гарч Сүүн ятга тоглоно
Үүдээр
Үүл хөглөрч буга бужигнадаг хангайн
Үүл
Үнэндээ ээжийн сүлсэн цайнаас манхайна
1985он  Ж.Раднаадаргиа

...


{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул