Сэтгэлийн ганганаа | |
Уухай хүнгэнэнэ
19:27
,
2011-05-13
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Хадам аав М.Сэдэд агсанд Уухай хүнгэнэнэ Найрын түрлэг шиг Уухай хангина Нийлсэн шагайны Уухай хүнгэнэнэ Аяганы ам шиг Дугуй цагаан сум Алгын чинээ Дөрвөлжин цагаан сум Ханан хасааг Халтал ононо Улам улам оноо оруулж Уухай хангинана Газар сурын мэдээ бариулж Ганц хасаа уухай хүнгэнүүлнэ Эгц дээшээ хасаа хөөрч Эргэж малгай дээр бууна Улам улам оноо нэмж Уухай хүнгэнэнэ Тэнцүү өргийн хожлын дүүжин Тэвнийн сүвэгч шиг гялайна Аяганы ам шиг Цэцэн цагаан сум Алгын чинээ Мэргэн цагаан сум Дүүгүүрийн чулуу шиг сүнгэнэж Дүүжинг жингэнэтэл ононо Улам улам оноо нэмж У... Нутгийн нэртэй авдар
15:23
,
2011-05-11
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Өвөг эцэг Б.Жалбуу агсны дурсгалд Нутгийн нэртэй авдар Хөрөө, харуулын дуу тавин жил тасраагүйХүний хөл, далан жил тасраагүй Будаг, цавуу, мод, цайны үнэр ханхалсан Багахан таван ханат-өвгийн минь өргөө байлаа Сар хоноглодог уулынхаа модыг л шинжиж явдаг Салхи тогтдог талынхаа цэцгийг л ажиж суудаг Өнгө хийцийн хослолыг уул талаасаа олдог Өгөөмөр сэтгэлтэй буурал-өвөг эцэг минь байлаа Алхан хээний голд эрхэлсэн буга согоо хоёр Эв нь мэдэгддэггүй цунгийн хушин авдарны Эгцрэх нүүрэн дээр дэгдэн тоглож байдаг Ийм ... Бэлгэшээсэн сэтгэл
15:23
,
2011-05-11
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Бэлгэшээсэн сэтгэл Хүний зам дээрээс өнөөдөр Хүүхдийн өрөөсөн бойтог оллоо Хүүхдийн хөөрхөн бойтогтойгоо цуг Хүүтэй болно гэсэн сэтгэл оллоо Хүний зам дээрээс өнөөдөр Хүүтэй болно гэсэн сэтгэл оллоо Хүүтэй болно гэсэн сэтгэлтэйгээ цуг Хүнд хэлэх үг оллоо Бэлгэшээсэн сэтгэлтэй монгол зан Хөөрxөн бойтогийг орхиж зүрхлээгүй ээ! Айлын хүү бойтогны эзэн минь Ахынхаа халуун хайрыг аваарай! Хүний зам дээрээс өнөөдөр Хүүхдийн өрөөсөн бойтог оллоо Хүүхдийн өрөөсөн бойтогтойгоо цуг Хүүтэй болно гэсэн сэтгэл оллоо 1974он Ж.Раднаадаргиа ...
Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүй
20:14
,
2011-05-10
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Хүн хүнээсээ нуугдаж чаддаггүй Алаг нүдэн үрс минь Нуугдан тоглож байна Ах нь эхлээд дүүгээсээ Нуугдах болж байна Хөөрхөн дүүгээ харсаар байтал Хөшигний араар орчихоод Одоо болсоон Олоорой гэх юм Харсаар байсан дүү нь Хаанаас олохгүй байхав Хөшиг яраад л бөөн Хөөрөөн баясаан болох юм Дүрлэгэр нүдэн үрс минь Нуугдан тоглож байна Дүү нь бас ахаасаа Нуугдах болж байна Авдрын хажууд очоод Алаг нүдээ аньчихаад Одоо боллоо Олоорой гэх юм Харсаар байсан ах нь Хаанаас олохгүй байхав Энд байна гээд л Инээдэм дуу болох юм Аавын хөөрхөн үрс Тоглож байгаа болохоор Аль алинаа олохооргүй Хаанаас нуугдаж чадах вэ? Хүн хүнээсээ... Унага тамгалсан оройн шүлэг
19:19
,
2011-05-09
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Унага тамгалсан оройн шүлэг Бар өдрийн хонгор салхи Байн байн тамганы гал үлээнэ Дүрэлзэн хөгжсөн утаагүй гал Дөрвөн тотго дөлөөрөө долооно Гангийн хаттай саран тамга Галын элчинд сухай шиг улайна Алтан намрын шар нар Айргийн хөхүүрт шуугина Ууган унаганы эмнэг гуян дээр Улайссан тамгыг дурайтал дарахад Гар сарвайтал цамнан туйлж Газар хотолзоон агаар самарна Толгод жирэлзтэл тоосоороо тоглон Тормон үүл шивэртэл янцгааж Инээдэн дунд унага уралдан Их талын хаяаг сунгана Энэ айлын адуу бараг л Зээрэн зүстэй Саран тамгатай Энэ жилийн зэл хүлэг нь ч Зээрэн зүстэй Саран тамгатай Саран тамгаа мялаан тавьсан Са... Аавын борлог
15:33
,
2011-05-08
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Аавын борлог Адуу усанд орж ирлээ Адууны сүүлд борлог явж байлаа Аавын борлог гэж бид хашгиран Алга ташин уралдан гүйлээ Ар араасаа цувран биднийг очиход Аавын борлог үүрсэн угтлаа Бүсээ тайлан оосорлож авлаа Бүдрэхвий хэмээн аяар хөтөллөө Таван дүүтэйгээ би Тал талаас нь зүүгдэн байж Унаа унаж сурсан юм Ухаантайг нь мэдсэн юм Оосоргүй очин барьдаг байлаа Оорй үдэшгүй зайдалдаг байлаа Ялаархахад нь бид ойчдог байлаа Яг дэргэд байдаг байлаа Хонинд унахаа больсон хэрнээ Хоёр залуу мориор авъя Хүүхдээ унаа унуулж сургая гэж Хүний ахыг гуйхад бид уйлсан Аав толгой сэгсэрсэн Амраг даа хөөрхий гэж ээж хэл... Гуурст ажнай
08:41
,
2011-05-07
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Гуурст ажнай Эрэгцээн дундаа энтэй уулыг Тэртээ гарган эрээлжлүүлж дөрвөн туурайдаа өртсөн чулууг дүүгүүрийн холд эргээн шидээд Эмээл дээрээ тэрлэгэн дээлийн Энгэрийн товч салхиар мултлахад дөрөөн дээрээ өндийн аялсан дөмөн гийн эгшиг цэнхэр байдаг Гуурст ажнай минь Гурий гурий гурий Салхины үзүүр очоор бүлээсгэн Санааны сайханд совин татуулж дэнжийн замыг босгон эвхэхдээ дээлийн ард тоос суулгалгүй Алтан туурайнаас цуурай гарган Амгайн ган уяртал дарахад дөрөөн дээр чинь төрсөн бодол дөрвөн улиралын өнгө байдаг Гуурст ажнай минь Гурий гурий гурий Сүүл хатган тоглох тоос чинь Сүрэг дундаа алтарс... Хүлгийн уяа
20:32
,
2011-05-06
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Хүлгийн уяа Монголчууд гэрээ барихаасаа урьтаж Мориныхоо уяаг дэвсэг хөглөн зоодог Тэнгэрт хэцэлсэн уяанаас хүлгээ уядаг ёс Тэнхээт хүлгийн хийморьтой дүйцэж байдаг Хол ойрын морьтон хэн ч бай Хот айлд ирэхдээ уяан дээр буудаг Хүлгийн уяагаар айлын эзнийг шинжих Хүний буш заншил манай нутагт байдаг Нарны савхан цацраг шиг хусан уургаа Дээгүүр нь алхдаггүй ёстой нь уяаныхаа дэргэд тавьдаг Эрмэг хүлгийн хаттай дөрөөн дээр өндийж Эр хүн болдог зам уяан дээрээс эхэлдэг Цуурийн хөгөөр исгэрэхэд хуурын таталтаар алхдаг Хүлгийн танил үүрсээтэй морины уяа дундардаггүй Хүүхдийн шингэн гийнгоо дэлгэр цагтаа таса... Үүрийн туяан дээр унага зүүдэлнэ
19:23
,
2011-05-06
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Үүрийн туяан дээр унага зүүдэлнэ Үрлэн шүүдэрт солонголон буусан Үүрийн туяан дээр унага зүүдэлж Угалзан харгуйн алтан тоосыг Уулын бүргэдийн далавчин дээр унагана Согоо чихээрээ үүл хайчилж Солонготой бороогоор хулан ундаална Газрын өндрийн хөнгөн салхиар Ган дөрөө хөглөн дөмөлзөнө Хурдны магнай Түмэн эх үүдтэй Хуурын эгшгэнд хөлсөө сэврээнэ Хувьсгалын хонгор домогт хүлэгтэй Дууны түрлэгт үүрсэн шилгээнэ Үрлэн шүүдэрт солонголон буусан Үүрийн туяан дээр унага зүүдэлж Хөхүүртэй айраг сэнгэнэсэн өргөөнд Хөөрхөн үр минь хүлгээ зүүдэлнэ 1983он Ж.Раднаадаргиа ...
Сарлаг
18:49
,
2011-05-05
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Сарлаг Сарлагийн үнээ шилрэхдээУул даваж тугална Сарлагийн бух дошихдоо Үүл давж өвөлжинө Оройн шаргал гэгээ шүүрдэн Одон дунд сарлаг хэрнэ Хад бүхэн цуурайлан хашгирч Харгуйтай уул сарлагаа хураалцана Хангайн үхэрчин голцуу Дүүгүүрэн шилбүүртэй явна Хэцийн чулуу хэл орон шунгинана Хэншүүгүй гал бэлд буун бөмбөрнө Дөрөөн дор нижигнэж Дүүгүүрийн чулуутай буусан Тайхар шиг сарлаг хаагчина Тал нураан саагчина Нэвсгэр савгандаа салхи нийтгэн Нир нир мөөрөлдөнө Уулын сарлаг хотлох бүрийдээ Унааны морь өдөрт юүлүүлнэ Сарлагийн бух мөргөлдөхөөрөө Сарьдаг хангай ганхуулна Ус цалгиан энгэр хуйлна Улаан галаар балбуу... { Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |