Сэтгэлийн ганганаа | |
Орсон буур
19:08
,
2011-05-03
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Орсон буур Хавирах шүднээс нь төмрийн дуу гарнаХантайрсан шилнээс цармын цас бударна Шуухиран дайрахад морины чих унана Шувуу шиг суухад талын зоо хотолзоно Орсон бууртай таарсан Хээрийн саарал Оцойн сууж зүрхлэхгүй бутны ард булталзана Ширээ хүрэн ингэнүүд буурын салхинд унана Хүрээ дугуй наран бөхнөөс зүүгдэж сандчина Цангасан амаараа жавар залгилж аагархана Цагаан өвс ганцыг ч таслалгүй жавхайна Төө сүүлээрээ мөсөн мөндөр шидэлнэ Төрсөн зангаа тавган тавхайгаараа няцална Орсон бууртай шүлэгний үг үргэж бут үсэрнэ Олон тэмээтэй говиор хулжин цахилж давхина Тэмээгээ цуглуулж яваа тэнхээтэй бор өвгө... Идэр есийн хөрөг
22:35
,
2011-05-02
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Идэр есийн хөрөг Хээрийн борхон ятууДэр дэрхийн нисэж Тэнгэрийн жигүүрээ хумин Бууцны хөлд тонгос бөртөсхийнэ Хайнаг ортоомын голцуухан Нэмнээтэй бяруу шүдлэн Эврийн жавраа сэгсэрч Энгэр хээлэн чихар чихар холхино Цанхигар нарны наагуур Цасан хялмаа гялалзаж Сормуусны үзүүрт солонгорон Хурууны өндөг чим чим хайрна Явган шогшоо салхи Явуулын цагаан үүлээ Тогоотой усанд шумбуулж Толгод дамнуулан хуйлан элдэнэ Үүрийн жавар уясаах сортой Үнэг хөх хадны нөмөрт Үлийн бор оготоно зүүдлэн Үе үе сэртэсхийн унтана Сарьдаг уулын тагт Сарлагийн бухны хэвтэрт дулаацавч Хад цохио нь хөлдүү царгиж Хамаг модод нь сэрвэсх... Өвлийн хандгайт
16:53
,
2011-05-01
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Өвлийн хандгайт Зандан цанын мөр цагаанЗамаар дэгдэх салхи цагаан Алиа охидын амьсгал цагаан Алаг нүдний сормос ч цагаан Өвлийн сард Хандгайтын уул Өмнөөс боссон чандага шиг цагаан! Цангаа тайлсан ундаа цас Наргиа нэмсэн тоглоом цас Ууланд хийсэн өвгөн цас Унаад босоход хувцас нь цас Өвлийн сард Хандгайтын уул Өмнөөс боссон чандага шиг цас! 1976он Ж.Рандаадаргиа ... Шувуу буцсаны маргааш
16:53
,
2011-05-01
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Шувуу буцсаны маргааш Өдөө хөвчөөр дүүрэн зулчихаадӨчигдөр шувуу буцсан юм Хайтан цэцэгтэй эрхэлж хонодог шүүдэр Халиурсан ногооны сөлийг хяруу болгон үлгээд Нар цонхийгоод Намартаа хонгиноод Үүл өрхөөр орж гараад Од өвөр дээр сууж босоод Шувууд буцсаны маргааш Нулимсаа өвсөөр дүүрэн асгачихаад Нутгаа шувууд орхисон юм Халуун өвөрт зүүдэлж байсан салхи Бор хөлстэй тэрлэгний мөр угаагаад Хөгшин бурхи Доошоо элэглэчихээд Айраг түүхийрээд Адуу холдоод Шувуу буцсаны маргааш 2002.8.15он. Ж.Раднаадаргиа ...
Говийн бороо
16:11
,
2011-05-01
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Говийн бороо Борооны ботгон чинээБотгон чинээ хөх үүл Бор толгодын минь зулай дээр Бодол дунд минь тоглон хоножээ Хөвсөргөн салхины үзүүр Хөл дор үргэхгүй хэвтэнэ Бороо үнэрлэсэн тэмээд Босоо бөхөөрөө үүл тууна Тэнүүн говийн бороо Тэмээний бөхнөөс цайрна Тэмээний бөхнөөс цайраад Тэнгисэн зэрэглээ шиг намирна Гал шиг халуун Газрын алганаас уур савсана Хатуу загийн үндэс хөөтөл Халуун бороо шаагина Говийн хүмүүс борооноос Гоёлын дээлээ ч хайрладаггүй Тэнгэрийн энгээр таана дэлгэдэг Тийм бороонд цув өмсдөггүй ээ! 1983он. Ж.Раднаадаргиа ...
Зүс борооны зураг
16:11
,
2011-05-01
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Зүс борооны зураг Хөвчийн өндөрт өлгөгдсөн мананХөдөлж цөхөн хөвсийн мөлхөнө Тав хоног зүсэрсэн бороо Татарч өгөхгүй зөөлөн шивэрнэ Үерлэсэн голын чулуу хүржигнэж Үхэр тугал эрэгт мөөрнө Хонь ямаа түнжин хагарч Хот захлан тойрч мөргөлдөнө Хурын тунасан усан дээр Хээ зуран салхи эргэнэ Өвөлжөөний арын дошин дээр Үсэрсэн хавх тарвага ээрнэ Жихэрсэн морь уяан дээр Жирмээ татуулахгүй эрэгцэн шуухирна Зэлээ зайлуулахаар яарсан авгай Зэлгээхэн цай босоо залгилна Норсон мод гал өгөхгүй Нурам босгон писхийн дуугарна Умбаа өвгөний гаансан толгой Утаа өгөхгүй шорхийн тагжирна Нараа сансан хөгшин хөвөө Буруу салхи э... Борооны өмнө
15:07
,
2011-04-30
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Борооны өмнө Ноорсон бор үүлний сүвэгчин чөлөөнд Гүцэн хөх тогоруу бороо дуудна Номхон бүлээн толгодын энгэр чөлөөнд Гүзээ нүцгэн хүүд тогоруу дуудна Дээлийн хормой дор салхи дунгуйрна Дээврийн зөрүүлгэ сэрж цам харайна Явган сүүдэр нохойтой шогшино Ямбалсан үүл самбагнаж цам харайна Тогорууны дуу дэлгэцтэй идээ чийгшүүлнэ Тойрмын божгоонд ингэний дуу хөлөрнө Гуниг олныг тээсэн миний хөгшин зүрхний Гурван бор шарх үесхэн шархирна Сохор хар ширдэгний үзүүрт дэндэгнэнэ Шулганасан охин араас нь тожгинтол мөлхөнө Зүүрмэг бүүдгэр агшинг цуучин шурхийж Зүрх цагаан халтар эргүү мөндөл шүүрнэ Ноосорсон бор үүлни... Зэрэглээ
19:15
,
2011-04-29
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Зэрэглээ Тэнгэрээс ижий минь Аргал түүгээд ирэв. Тэрлэгнийх нь хормой дээр Унага тоглоод ирэв Ширээ атны бөх Зогдор дороо цаашлав Шивээ тойрмын хун Зүлгэн дээр суугаад наашлав Үйлээ таниагүй Цэрмаа Ухаа дүүрэн инээдтэй холдов Үүдээ дэлгэсэн гэр нь Ухаан дүүргэсэн гэгээтэй ойртов Зэлэнд номхроогүй унага Зээрийн тоостой хулжив Садан хоёр уул Саахалтын хонь нийлүүлэв Хувилгаан шидтэй хавар Ганган жороо галгив Хавьсах араншингийнх нь очноос Галзуу дүнсээ асаав Учиг учиг нь алдар ч Хөөрцөглөж тоглосон нутгаа Урмаараа хайрлан шүлэглэхэд Хүүхдийн үнэр сэнхийв 1992 он Ж.Раднаадаргиа ... Хавар
18:59
,
2011-04-29
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Хавар Урь дагуулан ирлээ гэж шувууд нуурандаа ганганаадУлаан сугаа холгожээ гэж нуур шувуугаа өрөвдөөд Усны шивнээ шувуудын ганганаа Урд шөнөжин үзэгний үзүүр амраасангүй ээ Цал буурал өвгөд нарнаар шувуугаа дурандаад Цагаан нуур хаяагаа бялхсаан гэж баярлаад Буурлын сэтгэл нарны үнэр Бодлын жолоо булаагаад хантайруулсангүй Эгиймаа бүсгүй цэнхэр дурдан алчуураа зангидаад Ихэр толгодцын бараатай цул сэтгэлийн үүд сөхөхүй Сэтгэлийн уянга билгийн совин Шинэхэн шүлгэнд минь хүү төрүүлээд нэр хайрлав аа Ж Раднаадаргиа 1984 он ... Зуны зураг
18:19
,
2011-04-29
.. Бичигдсэн:
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
.. Холбоос
Зуны зураг
Зулзаган шинэсний үнэртэй нар. магнайнаас урсахад Зунгаг сэвээгүй салхи дэвсэн унага зэлнээ унтана Зуугуул зэрэглээ зангидсан давхраа нүдэн цээнээгийн Зуудаг банхар сүүдэр халуусган дэн дун аахилна Олдогносон тугал аргамжааны гадсаа суга татна Ойж буусан айраг тагнайн загатнаа үргээнэ Цэргээс ирсэн залуугийн харц цээнэгийн энгэр тэмтэрнэ Цэвэр хайраар бүсгүй цэнхэр тэрлэг эмжинэ Адуу мал тойрмын толионд дугуй хээ татлахад Ацан сүүлтэй хараацай дээврийн сүүдэр залгилна Хэдэн сайхан морь уяаны хэц хөглөхөд Хээ шиг таарсан сэтгэлийн нууц учиг тайлагдана Алиахан бол... { Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |