Сэтгэлийн ганганаа | |
Тоонон дээрх орчлон
19:28
,
2011-03-29
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Тоонон дээрх орчлон Хүслийн үзүүрт тэгшхэн тогтсон Хүрдэн дугуй тоонон дээрх Бөмбөрцөг шиг гал тойрон Бүлээн үүл бүжиг хатирна. Манхайсан шар нар голлоход Миний анх гялбасан өдрийн орчлон энэ ээ! Хөхөөн дуунд нялхарсан хөвчийн Хөх уулс, өвгөдтэй хоймор завилна. Цээж тарлан уулын энгэр дээр Цэнхэр ишиг, яргуйтай майлна. Тулганы гал тэмүүлсэн тоонттр Тухалж миний үзсэн хаврын орчлон энэ ээ! Цаваг ноцоом дүн үдийг Цайрах борооны сувдан дусал шавшина. Хур хөхсөн цэцгийн дэлбээ Хурмастад долоон өнгөөр солонгорно. Цэнхэр хадаг уяатай тооноор Цэхэлж миний үсэглэсэн зуны орчлон энэ ээ! Тоорой шарлаасан бугын дуу Тогоотой өрмөн дээр тоос унагана. Тохойн нуурандаа өссөн шувуу Тойрог цуваанаасаа алдуурна. Ээжийн татдаг өрхтэй тооноор Эхэлж миний уншсан намрын орчлон энэ ээ! Уулгалсан цагаан жавар Уулсын зулайг манартал алгадана. Хөвчид дошсон сарлагийн бух Хөрлөсөн цасыг хайлтал сэгсэрнэ. Аавын өргөж барьдаг тооноор Ажиглаж миний мэдсэн өвлийн орчлон энэ ээ! Үлгэрийн шүрэн баганатай Өлзий бэлэг оршсон тоонон дээрх Хүлэг үүрссэн дууны долгион дунд Хүүхэдтэй бүгээн сар, од хөхүүлнэ. Мяндсан гэрэл, тэнгэрт зурахад Миний анх цочсон, шөнийн орчлон ийм ээ! Ж.Раднаадаргиа Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 130 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |