Сэтгэлийн ганганаа

Монгол газар шороо

                   Монгол газар шороо
Буурал түүхийн өчигдөр
Нижигнэж байсан улаан харгуйтай
Буулганд зүтгэсэн үхэр тэргээр
Нүүж явсан хөнгөн гунигтай
Тоотой хэдэн насаа эхлэхдээ
Тохмын чинээг нь өөриймсөн эзэгнэдэг
Алтан амьсгалаа татан буцахдаа
Алдын чинээнийг нь өмлөн эзэлдэг
Дөрөө мялаасан цагаан сүүгээр
Дөрвөн зүгтээ тосрон нивчсэн
Дээж цацалтай газар шороо
Дэлхийд ганцхан Монгол шороо!
Асаатай галтай өргөөгөөр тамгалж
Алтан соёмбо элгэнд нь мандуулсан
Хүннү, Сүннүтэй өвөг зууны
Хүн чулуугаар онголж тахисан
Хувилгаан дээдэс нь эргэн төрөхөд
Хурдан хүлэг нь босоо унадаг
Хуур хүнгэнэж, найр эхлэхэд
Хултай айраг нь ая барьдаг
Дэлгэрэх заяатай Монголын дэргэд
Дэлхий дүүргэсэн хятад бий
Азийн ногоон зулай дээр
Ах нар хэмээгдсэн Орос бий
Монгол газар шороо дунд нь
Морьдынхоо тоостой босоо бий
Улаан халзтай цагаан өргөөнд
Уураг цай дэврэнхэн бий
Агь, шавагтай Аргалын сан
Манхан тэнгэртээ ариуланхан бий
Аргаль, янгиртай амьд уулс
Мандмал нараа тэврэнхэн бий
Суналзуулж барьсан хусан уурганы
Суран хуйвны сугсраан дунд
Эзэн Чингисийн хөх Монгол
Идээ цагаатайгаа дэлгээтэй бий
Тоотой хэдэн насаа эхлэхдээ
Тохмын чинээг нь өөриймсөн эзэгнэдэг
Алтан амьсгалаа татан буцахдаа
Алдын чинээхнийг нь өмлөн эзэлдэг
Дөрөө мялаасан цагаан сүүгээр
Дөрвөн улирал нь тосрон нэвчдэг
Дээж цацалтай Монгол шороо
Дэлхийд ганцхан шүншигтэй шороо!
                                               Ж.Раднаадаргиа


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 129 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax