Сэтгэлийн ганганаа

Чингис мэндлэхүйн шүлэг

              Чингис мэндлэхүйн шүлэг
Долоон бурхан тоглосон
Дорнын номхон тэнгэрт
Долоон өнгийн солонго
Домгонд татсан өдөр
Өүлэн эхийн аминаас
Хүйн уяа алдуулсан
Хөхөмдөг гэгээ татсан
Туурган уулс цуурайтахад
Тулганы гал дүрсхийсэн
Сангийн утаа угалзрахад
Судрын ном хөгжсөн
Шарсан мах анддаггүй
Шар зурхайчийн шооны нүхнээс
Босоо цагаан гэрэл ойход
Бороо гэнэт шаагьсан
Булш манасан хүн чулуу
Босож хөлд ороход
Хэрлэн мөрөн хэлд орж
Хээтэй долгисоор шуранхайлсан
Тал дүүрэн хүлэг
Торгон эгшгээр үүрсэхэд
Бөртийх ч үүлгүй тэнгэрт
Бөртэ чоно тоглосон
Хөх толботой Тэмүүжиний
Атгасан божгор гарт
Хамаг Монголын заяа
Халуунаараа байсан
Ангир нар, загасан сар
Аргадан аргадан бүүвэйлж
Алтай, Хангай, Хэнтий
Аяс аясхан хурайлсан
Нүүдэлчин Монголын тавилан
Нүцгэн заларсан хааныхаа
Баривчийг эсгэхдээ
Баатрын хөө хуяг ширээсэн
Чингис мэндлэхүйн шүлэг
Чичирсэн дэлхийн айдсыг үргээж
Халзан ирэгний өр зуран
Хаандаа сүүл хөхүүлэн жаргавай!
                                                 Ж.Раднаадаргиа


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 128 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax