Сэтгэлийн ганганаа | |
Хятадын цагаан хэрэм
10:42
,
2011-04-01
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Хятадын цагаан хэрэмЗуун зуун жилийн Зулай бяцлаж атиралдсан Түмэн газрын цагаан хэрмэнд Бум буман амь дүүжлээтэй Хажуу ухаанаа цусаараа зуурч Найман метр гаргаж өндөрлөсөн Хурдан хүлэгтний нутгаас хумсалж Найм, ес хүргэж давхарласан Түмэн газрын Саарал луу Түүхийн харгуй дээр Шээс алдана Хүчирхэг Хүннү үе үе уулгалан Хүйсний нүхээр нь сүлбэнэ Шоргоолж шиг луухаан Гурван зуун жил бужигнахад Шорон шиг хэрэм Гурван зуун жил архирахад Хатны гол усаа ширгэтэл Хар дараад сэрээгүй ээ! Ганьсу муж газар хагартал Гайд аваад сэхээгүй ээ! Хөлдүү сүүдэртэй цагаан хэрэм Шарласан түүхтэй! Хүннү өвгийн хэнтий цахиур Соёмбоны галтай! Зуун зуун жилийн Зулай бяцалж атиралдсан Түмэн газрын цагаан хэрмэнд Бум буман амь дүүжлээтэй 2000.9.11 Ж.Раднаадаргиа Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 126 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |