Сэтгэлийн ганганаа

Би хүн долгионы хүлээн авагч

                     Би хүн долгионы хүлээн авагч
Үндэс, газрийн шорооноос миний хоолыг гуйна
Үндэс дэлхийн дэлэн!
Далдхан заяа нь газар руу ургана
Дарайдаг заяа нь тэнгэр өөд ургана
Ус, үүлний амьсгалаас миний ундыг гуйна
Ус дэлхийн нулимс!
Ургах заяа нь чулууны гал хүлхэж, шуугин эрэглэнэ
Ундлах заяа нь цэцгийн бал түүж, хүн рүү эргэнэ
Бүсгүй, алтан хэвлийгээсээ амь ихэрлүүлнэ
Бүсгүй сэтгэлийн дарс!
Эхнэр заяа нь эрчүүдийнхээ хийморьт сан тавина
Ижий заяа нь ургийн хэлхээг уургаараа холбоно
Би, дэлхийг хөхөж, сэтгэлийн дарс зооголсон
Хүн долгион!
Би, орчлонгийн нууцыг уншиж галигласан
Хүлээн авагч!
Салхи, санчиг үнсэн цэнхэртэхдээ дурладаг
Сар, гангартай айрганд шумбахдаа сээтэгнэдэг
Тэнгэр тогоо нэрэхээрээ шүүдэртдэг
Тэмээ, хуур хөглөхөөрөө буйлдаг
Хад цохион дээр ууль унтахад, шүлэг бодогддог
Хазаараа бариад гарахад ууланд адуу янцгаадаг
Хөхөө, буга хоёрын дуун зайд зун налайдаг
Хөгшид хүүхэд хоёрын дундахь зайд хорвоо насалдаг
Би хүн долгионы хүлээн авагч!
                                                  1994.06.24          Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

08:52 , 2011-04-02 .. Бичсэн: Уншигч . Т .Эрдэнэба (зочин)
hi svnjidmaa ta heniig muu novsh gej duudaj bga todorhoi bichne vv

16:58 , 2011-04-01 .. Бичсэн: svnjidmaa
muu novsh
ууртай

16:56 , 2011-04-01 .. Бичсэн: Зочин
тэврэлт ууртай

{ Сүүлийн хуудас } { 125 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax