Сэтгэлийн ганганаа

Нэхий өлгий

            Нэхий өлгий
Өлгий зардаггүй он цагт
Төрсөн хүүхэд билээ, би!
Суран бүстэй хонин өлгийг
Сунгаж жийсэн эр билээ, би!
Эсгий үнэг, миний тоглоом
Ээжийн бүүүвэй, миний хөгжим
Хонины сүүл, миний хөхөлт
Хонгор аргал, миний живх ээ!
Эхийн хэвлийд амилсан ангаахай
Нэхий хэвлийд бойжсон дэгдээхэй
Борви тэнийж, эр хүн болсон ч
Бор өлгийгөө мартах учиргүй ээ!
Арьсан өлгийдөө уйлан байж
Ангир уураг амтлан шимсэн
Хонин өлгийдөө үнэгчлэн байж
Хорвоод дуудах нэрээ авсан
Өвөртлөөд жаахан, ээжийгээ суухад
Өлгийгөө санан, уйлдаг байсан
Ээжийнхээ мөөмийг өлгийдөө эрж
Инээд гэртээ нэмдэг байсан
Миний тоглоом эсгий үнэг!
Миний хөгжим ээжийн бүүвэй
Миний живх хонгор аргал
Миний хөхөлт хонины сүүл ээ!
Хонин өлгийдөө анх би
Уйлж орсон, улаан хүү!
Хонин өлгийнөөсөө сүүлд би
Инээж гарсан цагаан хүү!
                                   1985 он     Ж.Раднаадаргиа



{ Сүүлийн хуудас } { 124 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул