Сэтгэлийн ганганаа

Алтаадын гол

Алтаадын гол
Хүний үр адисалж амсдаг
Хүлэг морь үүрсэж амталдаг
Цэцгэн бүжигтэй зүүдний хангайн
Цэнхэр аялгуу Алтаадын гол нь хө
Тоосгүй урсгалдаа товолзонхон
Торгон хээндээ эгшиглээд л
Уран байгалийн шүлэгтэй хөөмийлж
Уулсын дундаа солонготой тоглоно оо
Алгана загас үржин сүлждэг
Рашааан булаг цутгаж сүлждэг
Цэцгэн бүжигтэй зүүдний хангайн
Цэнхэр аялгуу Алтаадын гол нь хө
Тоосгүй урсгалдаа товолзонхон
Тоотой насанд бодогдоод л
Алтан сүлдний нартай хөөмийлж
Аагтай шаргал цайтай дэвэрнэ ээ
Амраг бүсгүй тольдож дуулдаг
Ачит ээжүүд толионд нь саравчилдаг
Цэцгэн бүжигтэй зүүдний хангайн
Цэнхэр аялгуу Алтаадын гол нь хө
Тоосгүй урсгалдаа товолзонхон
Тольтод зүрхэнд мяралзаад л
Дэээдсийн гэгээн дүртэй хөөмийлж
Дэлхий тойрон, бүүвэйтэй дөмөлзөнө өө.
             2002 он          Дүү Ж.Дэнсэндээ          Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 120 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax