Сэтгэлийн ганганаа | |
Гогцоорсон бодол
16:18
,
2011-04-06
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Гогцоорсон бодол Тэнгэр газар гэрлэн аргамжаатай байх юм Тэвний үзүүр багтах зайгүй амь чигжээтэй байх юм Амь гишгэлэн би инээж дуулж явах юм Амьдрал ийм хуультай гэж нүгэл чирж сажлах юм Амь амиараа уяатай орон зайг хорвоо гэнэм Алхах бүрт минь амьсгал тасарч зовлон бялхнам Зовлон зайдалсан хүмүүнийг жаргалтай гэлцэнэ Зоос шивших хэрэг алга буяны мөр олдохгүйнэ Ясгүй амь няцалсангаа нүгэлгүй гэнэ Яасан хатуу юм бэ энэ чилдэн хөх хорвоо Ястай амь тасалсангаа нүгэл гэнэ Ямар их ялгаатай юм бэ энэ хүйтэн хорвоо Нүглийн тоогоо эхэлж хэвлийд хүүхэд хөдөлмой Нүглийн тоогоо гүйцээж тэнгэрээс од унагамой Гогцоорсон бодол дунд минь ийм шүлэг төрмуй Гогцоон дунд нь лам нар мааниа хэлэг ээ хэлэг Ж Раднаадаргиа 1995 он Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 119 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |