Сэтгэлийн ганганаа

Бараан зураас

                                       Бараан зураас
Адуу малын аргал  хомоолын зайд
Алаг шоргоолж нүхрүүгээ амь чирнэ
Айл саахалтын бүдэг жим тэгнэж
Агсан эр шороо зажлан хурхирна
Омоглон цагаан хөхнөөс сүү асгарна
Очиж учир юу гэтэл Хагараагүй  нүүр эн дээр
Гурван Бор ходоо часхийн чарлана
Гурвалжин өргөстэй  Монгол цоож тасхийнэ
Сайр шандийн хөх цохионы бөөр түшсэн
Сэвхтэй бор өндгөн  дээгүүр сүүдэр эргэнэ
Сүхээр цавчсан өвгөн шинэсний шархнаас
Шар давирхай  нулимс  адил урсана
Өтсөн хонь хэвтэж  босон майлна
Өлөн боохой  шүлсээ залгин мөлхөнө
Шартсан анчны нүд овоо хараан   дээр бүрэлзэнэ
Шархадсан  бурхины амь дусаал нүхэндээ бүртэлзэнэ
Уй дундаас ургасан наран шингэнэ
Уйлаан дундаас хөөрсөн саран жаргана
Үхлийн хаалга тувт онгорхой хяхнана  
Өнөөдөр маргааш хоер бараан зураасаар гүйнэ
                                                                                           Ж Раднаадаргиа 1995 он

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 118 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax