Сэтгэлийн ганганаа

Зүүдний шүлэг

        Зүүдний шүлэг
Алтан бөгжтэй хуруугаар
Цахлай цагаан үзэг барьж
Алмай цэгээн зүүдний
Цаад эргийг саравчлав аа
Асар, Басар нохойтой
Үлгэр, домгийн ертөнц
Арван гурав хөлбөрч
Үйлийн үрээр ороолгоно
Эрих мааниа тасалж
Араг үүрсэн эмгэний
Ээтэн гутлын өсгийг
Арын чулуу эсгэнэ
Эрдүү саагуу эрийн
Цоровгүй мордсон эмнэг
Эмээлээ гэдсэндээ хийн
Цоохор ухааг урна
Оргилж бургисан рашаанаас
Аалз залгилан аравганана
Орой бүрийний гэгээнээс
Хурга алдуурч цахилна
Хаашаа ч юм бэ?! нэг л
Бужигнаж түжигнэнэ
Ханан дугуйтай оторчин
Будан дунд баарагнана
Алтан бөгжтэй хуруугаар
Цахлай цагаан үзэг барьж
Алмай цэгээн зүүдний
Наад эрэг дээр хоноглов оо
Хоёр хадамласан Дайрийгийн
Тэрлэгний үнэрээс цэрвэж
Худын цуулсан заамны уранхайг
Хуучин утсаар хөвөрдөж үзэв ээ.
          1995 он          Ж.Раднаадаргиа

Сэтгэгдэл үлдээх

zuud

10:01 , 2022-11-22 .. Бичсэн: odka
huuhded zoriulsan zuudni shuleg bvl deer bishuu

{ Сүүлийн хуудас } { 114 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax