Сэтгэлийн ганганаа | |
Эмээ
19:20
,
2011-04-11
.. Бичигдсэн:
ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
..
2
сэтгэгдлүүд
.. Холбоос
ЭмээЖар далан жил Хар бор ажлын хүзүү нугалчихаад Жаргал зовлонгийн Халуун хүйтнийг мушгичихаад Ядам хурууныхаа алтан бөгжийг Охиндоо мулталчихаад Ятга няслан эгшиглүүлдэг аялгуугаа Олондоо өргөчихөөд Ивлэгээд ч нэмэргүй орчлонг Ивлэгэж л суудаг Эмээ минь дээ Эвий минь дэлхий хичнээн ч ороох утсыг Сүвлэж учиглаа билээ дэнжийг хэд ч нэвтлэх нулимсыг Эгшээж арчаа билээ Өндөгнийхөө хээг зүлгэгдтэл Өргөс зүүнд шивүүлчихээд Өвөр норгосон ач нартаа Өөрийгөө элээж бэлэглэчихээд Будаатай цайтайгаа Буцалж л суудаг Эмээ минь дээ Эвий минь Үүр рүүгээ шоргоолж Үүрч зөөж гүйлдэнэ Үртэй заяа энэ ч юм уу Үйлийн үр ийм ч юм уу Эвийлээд ч нэмэргүй орчлонг Эвийлж л суудаг Эмээ минь дээ Эвий минь Ж Раднаадаргиа 2002 он Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 113 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГАавын дуу Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал Сүүлийн бичлэгүүдЭлдүүрчинӨвгөн зээрд Хувь заяа Буянтай ээж Засаг төрийн зандан ширээ Адууны тоостой алгуу Үгүйлсэн сэтгэл Дутуу насалдаггүйн тавилан Цолмон халтар Өндөр зул Ихэр тавилан Эргэх заяа Хуртай зууны аялгуу Учирлахын уянга Аавын гэрийн хоймор НайзуудНар өвөртөлсөн уул |