Сэтгэлийн ганганаа

Хулгайчийн сүнс

                          Хулгайчийн сүнс
Хуйлрах улаан тоосон дундаа од шаргиаж
Адууны дуу хангинана
Хурц туурайнхаа эрчээр чулуу буцалган
Агтын бараа товолзоно
Хулгайчийн сүнс адуу хөөн
Чогчиго шиг исгэрч, чоно шиг улина
Шамбалын орны бурхад дундаас ээж нь
Санаагаа цуучин саравчилан
Эрлэгт нөхөцсөн шулам нь Тамын тогооны
Ирмэг хэмлэн галзуурна
Хулгайчийн сүнс адуу хөөн
Хэрээ шиг гуагалж, хэдэргэ гялалзуулна
Алмин сарны туяанд толгод босож суун
Адуугаа харуулдана
Хууранд янцгаадаг Дарьгангын шарга морьд
Нуураа хурайлдана
Хулгайчийн сүнс адуу хөөн
Шар шувуу шиг гүүглэж, шалдан таваргана
Цалин мөнгөөр хазаарлуулдаг ажнай
Гурийн дуудлаганд аргамжаатай
Цэнгэл баяраар мялаалгадаг хүлэг
Гийнгоон эгшгэнд эргээтэй
Нарсны хөх баньд ын сүнс
Найман хөлт аалзан унаатай
Талаа тойрон адуу eргөнө
Тамын орон хаана байдаг юм бол
Үхээрт элдүүлэн адуу дэргэнэ
Үхэж чаддаггүй хулгайч хэн юм бол
Сүг хорьдог шорон байна уу гэж
Сүнс чарлана яах гэсэн юм бол
                       Ж Раднаадаргиа   2002  1 27-28

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 112 -р хуудас Нийт хуудасны тоо: 131 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

ӨВӨРТ ГАЛ АСАЖ ТҮРИЙНД УС ШУУГИНА ХЭМЭЭХ БҮЛЭГ ШҮЛЭГ
Аавын дуу
Ээжийн сүлсэн цайнаас үүр манхайна хэмээх хөрөг татаасын бүлэг шүлэг
Хүний бүсгүй үр хэмээх бүлэг шүлэг
Амрагтаа ярьсан нутгийн хөрөг хэмээх бүлэг шүлэг
Хуртай зуны аялгуу хэмээх дууны дугараа
Эмзэгхэн заяа хэмээх найргийн цацал

Сүүлийн бичлэгүүд

Элдүүрчин
Өвгөн зээрд
Хувь заяа
Буянтай ээж
Засаг төрийн зандан ширээ
Адууны тоостой алгуу
Үгүйлсэн сэтгэл
Дутуу насалдаггүйн тавилан
Цолмон халтар
Өндөр зул
Ихэр тавилан
Эргэх заяа
Хуртай зууны аялгуу
Учирлахын уянга
Аавын гэрийн хоймор

Найзууд

Нар өвөртөлсөн уул



:-)
 
xaax